Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Т.ГАНЗОРИГ АРДЫН ДУУ БҮЖГИЙН "АЛТАЙ" ЧУУЛГА ДЭЭР АЖИЛЛАЛАА

2016-10-21

           Ардын дуу бүжгийн "Алтай" чуулга нь анх 1966 онд 50 гаруй уран бүтээлчидтэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө 50 дахь жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Олон жилийн түүхтэй ардын дуу бүжгийн “Алтай" чуулга  аймгуудын чуулгыг хөгжимт драмын театр болгон өөрчлөх үед ардын дуу бүжгийн чуулга нэрээрээ үлдсэн цорын ганц байгууллага гэдгээрээ онцлогтой. 
            Тус чуулга нь өнгөрсөн жил шинэхэн байрандаа орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг  ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Боловсрол, соёлын газрын дарга Р.Батмөнх, Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүсийн хамт  тус байгууллагын уран бүтээлч, ажилтан, албан хаагч нартай цаг үеийн асуудлаар уулзаж, санал солилцон тус байгууллагын орчин нөхцөл, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудтай танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%