Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА.

2016-09-13

    Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж дараахь асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
        1. Нэрэмжит болгох тухай хэлэлцэж Алтай сумын хилийн цэргийн 0214 дүгээр ангийн соёл мэдээллийн төвийг алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болголоо.
     2. Аймгийн өмчийн 2015 оны дүнгийн тухай хэлэлцэж эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын 2015 оны тайлан мэдээ ирүүлээгүй, чанаргүй ирүүлсэн, захиргааны статистикийн мэдээлэл, судалгаа, төрийн болон орон нутгийн өмчийг мэдээлэлжүүлэх системд тайлан мэдээг хожимдуулж шивсэн, өмч эд хөрөнгийг хууль тогтоомж, журмын дагуу данс балансдаа бүртгээгүй байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож арга хэмжээ авах, Олон улсын болон дотоодын зээл, буцалтгүй тусламж, хандив, төсөл хөтөлбөр, бусад санхүүжилтээр орон нутгийн өмчид шинээр бий болсон бүртгэлгүй хөрөнгө, орон нутгийн өмчид бүртгэлтэй хэдий ч дутагдуулсан, маргаантай хөрөнгийг холбогдох хууль, журмын дагуу орон нутгийн өмчид бүртгэж авах , нөхөн төлүүлж, шийдвэрлэх ажлыг  яаралтай зохион байгуулж тогтоолын хавсралтуудад заасан хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгүүлэх, буруутай этгээдээр нөхөн төлүүлж дүнг 2016 оны 10 дугаар сарын 10-ны дотор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж ажиллахыг аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Орон нутгийн өмчийн албаны дарга  Л.Ганхуяг нарт даалгалаа.
     3. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан "Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай" тогтоолын 3 дугаар зүйлийн "а"-д заасан "Орон нутгийн өөрийн өмч эд хөрөнгийг түрээслүүлэх бол аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс зөвшөөрөл авах" гэснийг "Орон нутгийн өмчийн албанаас зөвшөөрөл авах" гэж өөрчлөн тогтоолд өөрчлөлт орсонтой холбогдуулж орон нутгийн өмчит байгууллага бүрт уг тогтоолыг хүргүүлж, хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Орон нутгийн өмчийн албаны дарга Л.Ганхуяг нарт даалгалаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%