Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН СИН ХАЙМИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА.

2016-08-12

         БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Син Хаймин тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 08 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд манай аймагт айлчилж аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ш.Дагва, А.Пүрэвсүрэн,  ЗДТГ-ын дарга М.Эрдэнэбилэг, гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Мөнхзаяа, Хятад улсын талаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Син Хаймин, элчин сайдын улс төрийн зөвлөх Ли Янжунь болон бусад төлөөлөгчид оролцов.
        Уулзалтыг аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг нээж үг хэлсэн бөгөөд хамтран ажилладаг хөрш зэргэлдээ БНХАУ-ын Ганьсу, Хөхнуур зэрэг мужуудтай  хамтын ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж Зам харилцаа, уул уурхай, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудад хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийлэв.
         Хятад улсын талаас БНХАУ-ын Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Син Хаймин тус аймагт ажиллаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэн хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд энэхүү айлчлал нь 2 орны харилцааг шинэ шатанд авчирна гэдэгт итгэлтэй байна хэмээв.
         Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын элчин сайдын яамнаас манай аймагт 12 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлж 2 тал гэрээнд гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%