Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймагт "Баялаг бүтээгчдийг дэмжих салбар холбоо" байгуулагдлаа.

2015-10-24

 Аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо", MASS мэдээллийн агентлагууд хамтран "Баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа. Уг уулзалт зөвлөгөөнөөр аймаг, орон нутагтаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг баялаг бүтээгчдийн төлөөлөл болох 67-н иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцон өнөөгийн хүрсэн амжилт, тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлуудын талаар зөвлөлдөж цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар уриалга гарган аймгийн удирдлагуудад хүргүүлхээр болсон байна. Зөвлөгөөний үеэр аймагт "Баялаг бүтээгчдийг дэмжих салбар холбоо"-г байгуулж 1 удирдагч, 7-н тэргүүлэгч гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэрийг гаргаад байна. Зөвлөгөөн ИТХ-ын Иргэний танхимд болж зөвлөгөөнд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гарган иргэдэд танилцууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%