Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

"Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

2015-10-26

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газартай байгуулсан 34 тоот гэрээний дагуу "Форумланд"ХХК-ны дэргэдэх "Форум" сургалтын төвийн багш нар "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх" чиглэлээр сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Сургалтыг нийт 3 хоногийн турш удирдах албан тушаалтнууд, эрчим хүчний салбарт ажиллагсад, хувийн хэвшлийн байгууллагуудад тус тусад нь зохион байгуулсан байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинэ стандарт болох OHSAS 18001 стандартыг танилцууллаа. Одоогоор манай улсад 20 гаруй байгууллага энэхүү стандартыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан манай улс MNS OHSAS 18002:2015 стандартыг боловсруулан гаргаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%