Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Өнөөдөр Ирвэс хамгаалах олон улсын өдөр

2015-10-23

          Өнөөдөр  цоохор ирвэс бүхий улс орнуудын ирвэс хамгаалах өдөр тохиож байна. 2013 онд Бишкек хотноо болсон олон улсын хурлаар цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах зорилгоор энэ өдрийг "Цоохор ирвэс хамгаалах өдөр" болгон тунхаглажээ. Монгол Улсад 1000 гаруй ирвэс Алтайн нурууг дагнан нутаглаж байна. Цоохор ирвэсийнхээ тоогоор бид дэлхийд хоёрдугаарт ордог бол манай урд хөрш БНХАУ-д хамгийн олон түгээмэл тархацтай байдаг байна.

        Дэлхий дээр 3000 гаруй ирвэс байдаг гэсэн судалгаа байдгаас дийлэнх нь Алтайн нурууг даган Монгол Хятадын нутгаар амьдардаг байна. Цоохор ирвэс нь байгаль, соёлын салшгүй нэгэн үнэт өвийн билэгдэл төдийгүй, өндөр уулын экосистемийг зохицуулж байдаг. Дэлхийн 12 улс орны нэгдэн орсон олон улсын тунхаг бичигт манай улс гарын үсэг зурснаар цоохор ирвэсийг хамгаалахад олон улсын өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%