Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

"Алтайн өвөр говь цөлийн гайхамшиг" гэрэл зургийн үзэсгэлэнд урьж байна.

2015-10-21

        Төв Азийн хэт гандуу цөлийн экосистемийг иж бүрдлээр нь хамгаалах зорилгоор 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулсан бөгөөд тус Дархан цаазат газрын 40 жилийн ойд зориулсан “Алтайн өвөр говь цөлийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн аймгийн Орон нутгийг судлах музейд  нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд мазаалай, улаан номонд бүртгэлтэй тэмээн сүүл могой, нарийн могой зэрэг говийн бусад ховор хөхтөн амьтдын гэрэл зургийн мэдээллийг хуримтлуулж, тэдний амьдрал, зан төрхийн өвөрмөц онцлогийг илтгэсэн сонин содон зургуудыг дэлгэжээ. Алтайн өвөр говь хэмээх уудам говь цөл нутгийн ихэнх хэсэг Говийн их дархан цаазат газарт хамаардаг. Дэлхийд өөр хаана ч үл тохиолдох говийн баавгай буюу мазаалай, зэрлэг тэмээ буюу хавтгай энэ нутагт амьдардаг бөгөөд ирвэс, шилүүс, цоохондой зэрэг зэрлэг муур, аргаль, янгир зэрэг уулын туруутан, говь цөлийн амьтад болох хулан, хар сүүлт зэрэг ховор хөхтөн амьтдыг энд харж болно.  Та бүхнийг гэрэл зургийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%