Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2015-10-20

      Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хууль дүрмийг сурталчилах чиглэлээр “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээнийг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн 11.00 цагт аймгийн Биеийн тамир спортын газрын А зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёлын газартай хамтран Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж, Улаан загалмайн хороо, Норвегийн тусламжийн байгууллага, ЭМАШТҮБ-2 төсөл, Албан журмын даатгагчдын холбоо Говь-Алтай салбар, Хишиг халиун, Тэгш-Алтай, БХТН-ийн, Мөнх жолоо, Ихэс-Алтай, МСҮТ-ийн жолооны авто сургуулиуд, Монгол даатгал, Тэнгэр даатгал, Бодь даатгал, Ард даатгал, Практикал даатгал, Миг даатгалын салбарын ивээн тэтгэв. Тэмцээнд:

1.    1-р сургуулийн И.Жавхлантөгс ахлагчтай “Галт шувуу” баг

2.    Төрийн хошой шагналт зохиолч яруу найрагч Ч.Лодойдамбын нэрэмжит 2-р сургуулийн Ч.Лувсанвандан ахлагчтай “Энхийн төлөө” баг

3.    3-р сургуулийн Э.Чанцалдулам ахлагчтай “Соёмбо” баг

4.    Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн А.Анхбилэг ахлагчтай “Тас-555” баг

5.    Оюуны түлхүүр бага сургуулийн Б.Хосчулуун ахлагчтай “Шонхорууд” багууд

оролцоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн ГХУСАЗЗ-ийн ажилтан Т.Хүүхэндулам, шүүгчээр ЗЦТ-ын зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Түмэнбаяр, БСГ-ын технологи-дүрслэх урлаг хариуцсан мэргэжилтэн Д.Майнбаяр, Тэгш-Алтай жолооны авто сургуулийн захирал Г.Болдбаатар, Улаан загалмайн хорооны арга зүйч Ж.Оюунгэрэл нар шүүж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хочууч Д.Болормаа хөтлөн явуулсан. Тэмцээнд дараах дарааллаар явагдлаа:

1.    Багуудын мэндчилгээ

2.    Хамтдаа /багийн ахлагч, багш/

3.    Буухиа тэмцээн /багийн төлөөлөл 4 сурагч оролцох/

4.    Урлагийн тоглолт гэсэн төрлүүдээр багууд өрсөлдөж

Тэргүүн байранд 106.2 оноогоор 1-р сургуулийн И.Жавхлантөгс ахлагчтай “Галт шувуу баг шалгарч Цом, Өргөмжлөл, алтан медаль /хүүхэд бүрт/, мөнгөн шагналаар

      Дэд байранд 105 оноогоор 3-р сургуулийн Э.Чанцалдулам ахлагчтай “Соёмбо” баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль /хүүхэд бүрт/, мөнгөн шагналаар

      Гуравдугаар байранд 104.5 оноогоор Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн А.Анхбилэг ахлагчтай “Тас-555” баг шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль /хүүхэд бүрт/, мөнгөн шагналаар

“Уран зохицуулагч”-аар Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн А.Анхбилэг, “Шилдэг багш”-аар 2-р сургуулийн Б.Мөнхцэцэг нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж, Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Бүрэнбаатар, зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл, шүүгчдийн хамтаар шагналыг гардуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%