Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

"Их Алтайн мэдээ" сонины товч танилцуулга

2015-10-09

           Говь-Алтай аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн 7 хоног тутмын мэдээллийн чөлөөт хэвлэл “Их Алтайн мэдээ” сонин “Их говийн мэдээ” нэртэйгээр анх редакциа байгуулан үйл ажиллагаагаа 2012 оны 02 дугаар сарын 02-ны билэгт сайн өдрийг сонгон эхэлж байсан билээ. 3 жилийн ойн босгон дээрээ 128 дугаараа өлгийдөн авсан тус редакц нийгмийн ололтой болон сул талыг гарган уншигчдадаа хүргэхийг эрмэлзэн аймгийн төвийн болон сумдын аж ахуйн нэгж байгууллага болон ард иргэдтэйгээ нягт уялдаатай хамтран ажиллаж 6 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

          Тус редакцын хамт олон  "шударга үнэний дуу хоолой болж, сэтгүүл зүйн зарчмуудыг дээдлэн, мэргэжлийн сэтгүүл зүйн түвшинд ажиллаж, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж ажиллана" гэсэн зарчмыг баримтлан дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн залуусаар бүрдсэн ч ажиллах чин хүсэлдээ хөтлөгдөн ихийг хийж,  бүтээх мөрөөдлөөр жигүүрлэгдэн ажиллаж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%