Говь-Алтай аймагт "Хүний төлөө зөв тус" аяны хүрээнд Дэлхийн зохистой
хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн ажилтны өдрийг тохиолдуулан "Намрын
хөдөлмөрийн өдөрлөг" зохион байгуулагдаж байна. Энэхүү өдөрлөгт аймгийн
Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ, Мэргэжлийнхяналтын газар хамтран оролцлоо.
Аймагт мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа МСҮТ-ын суралцагсад өөрсдийн
хийсэн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж үзэсгэлэн гаргаж байна.