Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Ном хандивын аян амжилттай үргэлжилж байна.

2015-10-03

       Аймгийн нийтийн номын сангаас номын сангийн фондыг нэмэгдүүлэх зорилготой ном хандивын аянг өрнүүлж байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тус аянг  Сэтгүүлч Я.Одгэрэл, Х.Жавзмаа нар Улаанбаатар хотод өрнүүлсэн бөгөөд манай нутгаас төрөн гарсан урлаг спортын алдартнууд болон ард иргэд маань сайн дураар нэгдэж ном хандивласнаар цугларсан номын тоо 1000 давсан байна.
       Нутгийн сэтгүүлч Я.Одгэрэл, Х.Жавзмаа нар  "Хил Хязгааргүй Алтайчууд" арга хэмжээний нээлтэн дээр номын аянд цугларсан номыг Алтай хотын нийтийн номын санд хүлээлгэн өглөө. Та бүхний ажил үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе. Номын цагаан буян өнө мөнхөд дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%