Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулагдлаа.

2015-09-15

          Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу салбар комиссын баталсан ажлын хэсгийн хуваарийн дагуу 2015 оны 08 сарын 10-ноос 08 сарын 25-ны хооронд аймгийн төвийн байгууллагуудад, 2015 оны 08 сарын 26-наас 09 дүгээр сарын 10-ны хооронд сумдын төсөвт байгууллагуудад үзлэг явуулж нийт 169 байгууллагыг хамруулж дүгнэлээ.

         Үзлэгийн хуваарийн дагуу 14 чиглэлд ажлыг хэсэг ажиллан,  үзлэгийг явуулсан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар, мэргэжитнүүд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нар, мэргэжилтнүүдийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хамруулснаар  36 төрийн  албан хаагч  оролцсон байна.

            Үзлэгт 169 байгууллага хамрагдсанаас  А-31, В-73, С-52, D-13 үнэлгээтэй тус тус дүгнэгдэж, аймгийн дүнгээр 80.3 буюу “Хангалттай сайн” үнэлгээтэй гарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%