Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

"Оюунлаг Алтайчууд" ном хандивын аян явагдаж байна

2015-09-17

             Таны номын шүүгээнд хуучирч элэгдэн олон жил хадгалагдсан ном зохиол хэн нэгэнд үнэхээр хэрэг болж байгаа юм биш биз. Тэгвэл анхаарлаа түр нааш нь хандуулна уу.  
           Аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар Нийтийн номын сангаас "Оюунлаг Алтайчууд" ном хандивлах аянг 2015.09.10-наас нийт Алтайчуудыхаа дунд зарлаж байна.
         Аймгийн нийтийн номын сангийн фондыг баяжуулах зорилготой энэхүү аянд Алтайн иргэн бүр НЭГ ном хандивлацгаая хэмээн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг уриалж байна.
          Та бүхний хандивласан ном номын сангийн фондыг баяжуулж, уншигч олны хүртээл болохоос гадна бусдад зориулсан томоохон оюуны хөрөнгө оруулалт болох болно.

             Аянд ховор болоод орчин үеийн уран зохиолын, төрөл бүрийн салбар шинжлэх ухааны болон уншигчдын эрэлт хэрэгцээг хангахуйц номнуудыг хандивлах боломжтой бөгөөд 2015 оны 10 сарын 09-ний өдөр хүртэл хүлээж авах ба 10 дугаар сарын 09-ны өдөр хандивлагчдад Талархлын бичиг гардуулна.

               Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


 НИЙТИЙН НОМЫН САН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%