Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Наробанчин гэгээний VII дүр Данзанлхүндүв манай аймагт ирлээ.

2015-06-29

        Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын урилгаар Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Наробанчин гэгээний VII дүр Данзанлхүндүв манай аймагт ирж сүсэгтэн олонтой уулзлаа.
             Наробанчин гэгээн өмнө нь Энэтхэг орноо мэндэлж 5 удаа,  цаст Төвдийн орноо 4 удаа, Монгол газар 6 удаа хувилан түмэн өлзий гийсэн түүхтэй.
            Эртний мэргэдийн сургаалд “мөнх тэнгэрийн зарлигтай, хөх тэнгэрийн хутагтай, их төрийн тамгатай хүмүүн болбоос  хутагт хүмүүн  мөн болой” гэсэн байдаг.

        Наробанчин гэгээний 6 дугаар дүр Жүгдэрнамжил лагшин гэрэлт биеэ хураахаасаа өмнө "Би дараа төрөлдөө Отгонтэнгэр хайрхандаа голоо өгсөөд төрнө" гэж ерөөл тавьсныг нутгийн зон олон ярьдагчлан Наробанчин гэгээний 7 дугаар дүр Отгонтэнгэр хайрханы өвөрт төржээ. Наробанчин гэгээний долдугаар дүрээр тодрохоосоо өмнө эрдэм чадал нь онцгой тодрон ялгарч, олон түмэнд хувилгаан хэмээн хүндлэгдсээр иржээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%