Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Иргэний андгай өргөх ёслол боллоо.

2015-01-13

      Монгол улсын Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурлан залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шудрагаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор иргэний үнэмлэхээ гардан авч буй залуучууд иргэний андгай өргөдөг билээ: Говь-Алтай аймгийн 16 насанд хүрч буй залуу үеийн төлөөлөл болох 13 иргэн энэ өдөр Иргэний цахим үнэмлэхээ гардан авлаа.
“Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би
Мөнх хөх тэнгэрийн дор, мөнхөд дэгжих эх орныхоо төлөө
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,
Өвөг дээдсийн өндөр цадигтай,
Өнөд мандах Монголынхоо төлөө
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм
Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө
Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж
Дэлхийн энгээр, Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа
Ард түмэндээ андгайлж байна хэмээн андгай уншлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%