Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Монгол улсад Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна.

2015-01-13

      Үндсэн хууль бол эрх бүхий төрийн байгууллагаас онцгой журмаар эсвэл нийт ард түмний санал асуулгаар батлагддаг хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай, төрт ёс, хууль ёс, хэв журмын үндсэн болсон төрийн гол баримт бичиг юм. Дэлхийн улсуудын үндсэн хуулиуд нь тухайн улсын түүх, нийгэм, соёлын онцлогоос шалтгаалан зохицуулах зүйлийн хувьд өөрийн гэсэн онцлогтой байдаг боловч ардчилсан хэв шинж бүхий үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө, тухайн улсын төрийн байгуулалтын асуудал тусгалаа олсон байдаг.
        Монгол улс Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталснаас хойш нийт 3 удаа баталсан бөгөөд 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны зааг дээр манай улсад нийгмээ эрс өөрчлөн шинэчлэх, нийгмийн амьдралын бүхий л хүрээг ардчилах, улсаа зах зээлийн харилцааны дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын дагуу хөгжүүлэхэд чиглэсэн үйл явц, ардчилсан хөдөлгөөн эрчимтэй өрнөж, улмаар улс төрийн шинэ нам, холбоо, эвслүүд байгуулагдан улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулиа батлан 1992 оны 2 сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү шинэ Үндсэн хууль нь өмнөх хуулиудтайгаа харьцуулахад иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх хөгжлийн шинэ чиг баримжааг тунхаглаад нийгэмшлийн дөрвөн үндсийг цоо шинэ зарчмын дагуу тодорхойлж, Монгол Улс нь дэлхийн олон улсын соёлт ард түмний туулж ирсэн жам ёсны хөгжлийн замыг эргэлт буцалтгүй сонгож, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон.
        Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг угтан Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх үзлийг төлөвшүүлэх, хүсэл эрмэлзлэлийг бий болгох, сурталчилах зорилгоор Аймгийн Засаг даргын тамгын Хууль зүйн хэлтэс, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хамтран төрийн албан хаагчдын дунд  “Миний мэдэх үндсэн хууль” сэдэвт асуулт,  хариултын “АХА” уралдаант тэмцээн зохион байгуулсан юм. Тус тэмцээнд нийт 48 хүн оролцсоноос :
 1-р байранд Ц.Мөнхзаяа \аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-н мэргэжилтэн\,
 2-р байранд Б.Төмөржав \Ховд их сургуулийн 3-р курсийн оюутан\,
 3-р байранд н.Амартүвшин \Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн\ нар тус тус байр эзэллээ.




 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%