Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

МУ-ын баатар М.Жанчив

2014-12-30

    МУ-ын баатар Магсарын Жанчив нь Хантайшир уулын аймгийн Сүжигт Гүний хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт Зах гэдэг газар 1923 онд төржээ. Хүний ганц хүү байсан учир гэрээр хуучин бичиг сурч, мал маллаж байгаад 1943 онд хугацаат цэргийн албанд мордож, алба хаах хугацаандаа холбоочны мэргэжил эзэмшин салааны дарга болж, ахлах түрүүч цол авчээ. М.Жанчив нь японы милитарист хүчний давагдашгүй цайз гэж нэрлэгдэж байсан Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэх үеийн хэд хоногийн ширүүн тулалдаанд анги салбарыг холбоогоор хангах байлдааны даалгавар авч дайсны бөмбөгдөлт суманд 2 дахь удаагаа тасарсан холбооны утсыг залгахаар галын шугамруу мөлхөж явахдаа шархадсан ч гэмтлийн цэгт хүрч, үүргээ гүйцэтгэх үед ахин шархаджээ. Жанчив эцсийн мөчид утасны 2 үзүүрийг амандаа зууж, биеэрээ холбоо дамжуулж, өөрийн ангийн давшилтыг хангасаар амь үрэгдсэн байна. М.Жанчивын гавьяаг эх орон, төр засаг өндрөөр үнэлж, 1965 онд байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан билээ. МУ-ын баатар М.Жанчивын мөнх алдрын гэгээн дурсгал болсон хөшөө Говь-Алтай аймгийн төв болон төрсөн нутаг Шарга сумын төвд сүндэрлэн, түүнийг ард түмэн нь хайрлан хүндэлж, бахархан дурссаар байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%