Сумын ИТХ-ын 12 дугаар хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэв.
1. Хөвчийн улаан ямааны хянан магадлагааны ажлын явцын талаар
2. Сумын 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай
3. Сумын түүх судлалаар гаргасан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтийн талаар
4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
5. ИТХ-ын хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
6. ИТХ-ын даргад Ээлжийн амралт олгох тухай
Хуралдаанд ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, албан байгууллагын дарга нар оролцов.