Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын VI хуралдаан хуралдлаа.

2014-12-04

            Аймгийн ИТХ-ын VI хуралдаан аймгийн Иргэний танхимд өчигдөр болж өнгөрлөө. Хуралдаанд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар урилгаар оролцов. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагналаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар илтгэсэн бөгөөд аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн 2015 оны төсөв, газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%