Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын зургаадугаар хуралдаан болно.

2014-11-15

         Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Алтай хотод хуралдуулахаар тов гаргалаа.
Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр тогтлоо.
Үүнд:
1. 2014 оны төсвийн тодотгол, 2015 оны төсөв батлах тухай
2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, явцын тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай
4. Бусад
Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын бэлтгэл зонион байгуулалтыг хангаж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дарга /Л.Болормаа/, ЗДТГ-ын дарга П.Золжаргал нарт үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%