Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

"Баруун Монголын хүүхдүүд" чуулган амжилттай болж өндөрлөлөө.

2014-09-25

       Ховд аймагт энэ сарын 19-нөөс 22-ний өдрүүдэд "Баруун Монголын хүүхдүүд" соёлын II чуулган болж манай аймгийн хүүхдүүд амжилттай оролцон гранпри шагнал хүртээд ирснийг та бүхэндээ дуулгахад таатай байна.
     Уг чуулганд Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн авьяаслаг хүүхдүүд оролцсон юм. Манай аймгаас ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга хатагтай Л.Болормаа болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэбилэгээр ахлуулан нийт 22 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Чуулганы үеэр аймаг бүрээс "Хүүхдийн зөвлөл"-ийн дарга нар илтгэл тавьж зөвлөлийнхөө үйл ажиллагааг танилцуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж тавьсан юм. Манай аймгийн хувьд Хүүхдийн зөвлөлийн дарга А.Энхчимэг охин илтгэл тавьсан бөгөөд нутаг орныхоо хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал ялангуяа Хүүхдийн ордныг байрьж гүйцээх талаар дэмжлэг хүсч аймгийн удирдлагуудад үгээ хүргэж чадсаныг онцлоход таатай байна.
    Тус чуулганаар баруун аймгийн хүүхдүүд мэддэг чаддаг зүйлсээрээ өрсөлдөн шилдгүүдээ шалгаруулж, уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан бөгөөд "Монгол зан үйл", "Монгол наадгай", "Урлагийн тоглолт",  Монгол бичгийг урлаг болгоё, "Урлан бүтээгч хүүхдүүд" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн, "Карнаваль жагсаал" гэсэн нийт 6 төрлөөр өрсөлдсөн нь хүүхдүүдэд олон талын ач холбогдолтой чухал арга хэмжээ болсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%