Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2018-01-19

Монголын ард түмэн Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн үйл хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх боломжийг төр бүрдүүлсэн бөгөөд энэхүү эрхийн хүрээг нэмэгдүүлсэн хууль бол “Нийтийн сонсголын тухай” хууль юм. 
Нийтийн сонсголын тухай хууль УИХ-аас 2015 онд батлагдаж, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2017онд хуулийн дагаж мөрдөх журам буюу “Нийтийн сонсгол зохион байгуулах журам” батдагдсан. 
2017 ондоо аймгийн ИТХ-аас анх удаа хууль журамд заагдсаны дагуу “Есөнбулаг сумын ОНХС-ийн хөрөнгийн санхүүжилт зарцуулалтын талаарх нийтийн сонсгол”-ыг зохион байгуулсан. 
Энэ удаа Алтай Швейцарь сан ТББ болон бусад орон нутгийн ТББ-уудтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд боловсролын байгууллагын төсөв боловсруулалт, гүйцэтгэл, тайлагналт хяналтын үйл ажиллагаанд мониторинг хийсэн тухай төсвийн хяналтын сонсголыг “Боловсрол” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%