Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

АЛТАЙ ХОТОД БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАХ ДУЛААНЫ СТАНЦ, ДУЛААНЫ ШУГАМЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ “/ТЭЗҮ/-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ТУС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2018-01-19

Солонгос Улсын хөрөнгө оруулалтаар дулааны станц барих 10 аймгийн нэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр манай аймаг багтаад байгаа юм.
Дулааны станц барих ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг тус аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. 
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа, Эрчим хүчний хөгжлийн төвийн ерөнхий инженер Б.Дашдондог, Эрчим хүчний хөгжлийн төвийн техник хяналтын ахлах инженер Д.Оюунтунгалаг, “УБДС” ТӨХК-ий инженер Батцэрэн, Солонгос Улсын “KDHEC” компанийн төлөөлөгч Sungju Lim, Dongwon Shim, “Грийн энержи интернэйшнл” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Заяабаатар нар хүрэлцэн ирж Алтай хотын дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, дулааны станц шинээр барих газрыг үзэх, аймгийн төвийг дулаанаар хангаж буй уурын зуухнуудаар орж танилцан холбогдох судалгааг хийж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%