Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бугат сумын ИТХ

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-10-25

Аймгийн нийцлийн аудитаар 2016 онд аймгийн хэмжээнд ОНХС-ийн эх үүсвэрээс 769.7 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь өмнөх онтой харьцуулахад 25 дахин өссөн, мөн дотоодын хяналт хангалтгүй байна гэсэн дүгнэлт өгчээ. 

Аймгийн хэмжээнд ОНХС-ийн хөрөнгийн сүүлийн 3 жилд илэрсэн зөрчлийн судалж үзэхэд аль Иргэдээс санал аваагүй, эрэмбэлэгдээгүй төсөл арга хэмжээг ЗДТГ-аас оруулдаг, ИТХ-аас шууд баталдаг асуудал ихээхэн байр суурь эзэлдэг юм айна. Иймд тус аймгийн Есөнбулаг сумын 2016 оны  ОНХС-ийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийх, мөн ард Багийн ИНХ-аас ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажилд хэрхэн санал авч, эрэмбэлсэн эсэх, ОНХС-ийн зааварт нийцсэн төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн эсэхээр нийтийн сонсголыг зохион байгууллаа. 

Тус сонсголд Есөнбулаг сумын 10 багийн ард иргэд, Багийн Засаг дарга, Багийн ИНХ-ын дарга, ИНХ-ын Тэргүүлэгчид,  багийн Нийгмийн ажилтнууд, Есөнбулаг сумын Засаг дарга, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд болон ИТХ, Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар, аймгийн ИТХ,  ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн Орон нутгийн өмчийн харилцааны газар зэрэг нийт 150 гаруй хүн оролцлоо. 

Энэ удаагиийн сонсгол нь Нийтийн сонсголын тухай хууль, УИХ-ын 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан нийтийн сонсгол зохион байгуулах журмын хэрэгжилтийг хангах, мөн ИТХ болон бусад холбогдох байгууллага, иргэн, хуулийн этгээдүүдэд нийтийн сонсголын хуулийг ойлгуулах, таниулах, цаашид хууль, журмыг хэрэгжүүлэхэд нь ач холбогдолтой төдийгүй аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%